Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ц.Сарантуяад “Хүндэт доктор” цол гардуулав

Хууль зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Монгол Улсын Гавьяат хуульч, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Цэрэнбалтавын.Сарантуяад өнөөдөр /2022.11.17/ Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулиас “Хүндэт доктор” цол гардууллаа. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн “Хүндэт доктор” цол хүртсэн Ц.Сарантуяа нь “Үндсэн хуулийн процессын эрх зүй” , “Үндсэн хуулийн эрх зүйгээр бодлого бодох аргачлал”, “Үндсэн хуулийн процессын эрх зүй: Суурь ойлголт, тулгамдсан асуудал” зэрэг Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр олон бүтээл туурвисан нэрт хуульч эрдэмтэн билээ.